БаталгааЕрөнхий зөвлөгөөМодон тавилгаДаавуун бүрээсГэрэлтүүлэг
Зөв арчилбал тавилга тань олон жил эдлэгдэнэ. Энд баталгааны ерөнхий нөхцөл болон өдөр тутмын арчилгааны зөвлөгөөг нэгтгэлээ.
Баталгаа
Баталгааны хугацааг бараа бүрийн хуудсанд заана. Баталгаа нь үйлдвэрлэлийн доголдолд хамаарна.
Баталгаанд дараах зүйл хамаарахгүй:
- Хэвийн элэгдэл, тухайлбал даавууны өнгө нарны гэрэлд аажим бүдгэрэх, суудал цаг хугацааны явцад зөөлрөх
- Буруу хэрэглээ, арчилгаа эсвэл зөөж шилжүүлэх үед гарсан гэмтэл
- Өөрөө засварласан, өөрчилсөн бараа
Баталгаанд хамрагдах асуудал гарвал 8606 1992 дугаарт залгах эсвэл Instagram @myger.mn хаягаар захиалгын дугаар, асуудлын зургаа илгээнэ үү.
Ерөнхий зөвлөгөө
- Тавилгыг нарны шууд тусгал, халаагуур, зуухнаас зайтай байрлуулна уу.
- Өвөл халаалтын улиралд агаар хуурай болдог тул модон эдлэл хагарах, хэлбэр алдах эрсдэлтэй. Агаар чийгшүүлэгч хэрэглэвэл тустай.
- Тавилгыг чирч зөөхгүй, өргөж шилжүүлнэ үү.
- Шураг, боолтыг хааяа шалгаж чангална уу.
- Бараанд арчилгааны заавар хавсаргасан бол түүнийг баримтална уу.
Модон тавилга
- Хуурай эсвэл бага зэрэг чийгтэй зөөлөн даавуугаар арчина уу.
- Асгарсан шингэнийг даруй арчина уу.
- Халуун аяга, тогоог шууд тавилгүй, доор нь тавиур хэрэглэнэ үү.
- Хүчтэй химийн болон спирттэй цэвэрлэгч хэрэглэхгүй байна уу.
Даавуун бүрээс
- Тоосыг тоос сорогчоор тогтмол соруулна уу.
- Толбыг үрэлгүй, цэвэр даавуугаар дарж шингээнэ үү.
- Цэвэрлэгч хэрэглэхээсээ өмнө нүдэнд харагдахгүй хэсэгт туршина уу.
- Дэрийг хааяа эргүүлж, сэгсэрвэл хэлбэрээ удаан хадгална.
Гэрэлтүүлэг
- Цэвэрлэхийн өмнө гэрлээ унтрааж, чийдэн хөртөл хүлээнэ үү.
- Гэрэлд тохирох чадлаас хэтрэхгүй чийдэн хэрэглэнэ үү.
- Тааз, хананд суурилуулах гэрлийг мэргэжлийн цахилгаанчнаар суулгуулна уу.
Асуух зүйл байна уу? Манай ажилтан утсаар болон Instagram-аар хариулна.